Friday, March 25, 2011

ЭХ ДЭЛХИЙ МААНЬ АМАР АМГАЛАН БАЙГ.

  • Friday, March 25, 2011
  • amega
  • Share
  • Эх дэлхий маань амгалан байж гэмээнэ хүмүүн бид амгалан тайван амьдрах буй заа. Өрөвдөх нинжин сэтгэлгүй болсон бидний дийлэнх маань авах идэхийн шуналдаа баригдан газар дэлхий рүүгээ хэт их дайрсаны улмаас дэлхий ээж маань өнөөдөр хэцүүхэн байдалд ороод байгаа билээ. Биднийг сэрээч тэгээд бас надад туслаач хэмээн өдөр бүр биднээс тусламж гуйн уйлж байгаа билээ. Үүнийг бид мэдсээр байж ямар нэгэн зүйл хийхгүйгээр удаан суух нь эргээд бид энэ дэлхийтэйгээ хамт байх уу үгүй юу гэдэг дээрээ тулаад байна даа найзууд минь.

    Аливаа байгалийн гамшиг зүгээр л болоод байдаггүй бүх зүйл учир шалтгаантай байдаг билээ. Хүмүүн бид ч ялгаагүй бүр болохоо байхаараа бие эрхтэн маань өвчилж өвдөөд болохоо байлаа шүү гэдгээ бидэнд мэдрүүлж байдаг тэр болтол нь бид гайгүй байлгүй гээд л яваад л байдаг. Түүнтэй нэгэн адил газар ээж маань хүнээр бол хэт их халуунтай, бас даралт нь тун ноцтой өндөр харвалтын түвшиндээ, зүрх нь бараг л салгалсан, амьсгал нь үл мэдэг сонсогдох, дотор гэдэс нь хямраастай байна шүү хүн ард минь ээ.

    Гэхдээ бид оройтоогүй байнаа. Бидэнд бас цаг байна, хүч ч байна. Тийм болохоор та бүхэндээ хандаж уриалах зүйл байна.

    1. Бид нэгэнт бүгдээрээ шидэт саваандаа итгэдэг түүнд асар их хэмжээний энерги байгаа гэдэгт итгэдэг учираас маш олон хүний энерги бас олон шидэт саваа цугларахаар асар их хэмжээний энерги гарах нь зайлшгүй тул өглөө бүр ажилдаа гарахаасаа өмнө өөрийгөө болон эх дэлхийгээ ( тэр дундаа танд газрын зураг байвал бүр сайн) нэг сайхан 108 удаа саваадаж байвал та маш их буян үйлдлээ л гэсэн үг. Таны өгсөн эрчим далайд дусал нэмэр гэдэг болно.

    2. Магадгүй танд шидэт саваа байдаггүй бол Та чин сэтгэлээсээ өөртөө болон газар эх тэнгэр эцэг минь ээ таньд амар амгалан ирэх болтугай. Миний өчүүхэн сайхан эрчимийн хэсэг таныг дулаацуулах болтугай хэмээн өөрийн үгээ нэмж хэлэн талархал илэрхийлбэл мөн ч том нэмэр буюу Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар Тэвдэж явахад тэвэнгээр тусал гэдгийн үлгэр болох буй заа.

    Энэ их өөрчлөлтийн эрин үед хүмүүн төрөлхтөн бидэнд нэгдлийн эрчим маш их хэрэгтэй тул гэр бүл, ах дүү, хамаатан садан, хамт олон байгууллагаараа, хот дүүрэг аймгаараа, бүр түүнчлэн улс орноороо нэгдэн залбирал үйлдэх нь сайн эрчим үйлдвэрлэх нэгэн хүчин болох болов уу хэмээн сэтгэлдээ бодох юм.

    Та өнөөдөр өөдрөг байх нь танай гэр бүлд хайр, халуун дулаан уур амьсгалтай байх нь бага гэлтгүй асар их хүчтэй эрчимийг эргэн тойрондоо цацруулж буй буянтай үйлс юм шүү.

    Бие биенээ улам бүр хайрлацгаая.

    Таныг хүндэтгэсэн

    Б.Бадамханд
    Амега Глобал Компани
    Монгол дахь үүсгэн байгуулагч

    Your Upper Menu Here

    Subscribe