Sunday, October 17, 2010

Амегагийн био энергийн ионы түвшинд үйлчилэх бүтээгдэхүүнүүд

  • Sunday, October 17, 2010
  • amega
  • Share
  • Стресс ба түүний хөнөөл муу үр дагаварууд Сайн сайхны төлөө тэмцэгч өнөөгийн хүн төрөлхтөн өдөр тутмын ажил үүргийн хэт их ачааллын дарамданд амьдарч байна. Энэхүү дарамт нь стресс үүсгэх гол шалтгаан болдог.

    Стресс нь оюуны санаа хийгээд махбодын түвшинд хүчтэй сөргөөр нөлөөлөн олонхи нийтлэг өвчлөл болох бие тавгүйтэх, гутрах, толгой тархи өвдөх, ядрах, нойр хулжих, сэтгэл санаагаар унах түүнчлэн бусад хэлбэрийн хүнд өвчлөлүүдийн эх үүсвэр болж байдаг.

    Гадаад шалтгаанууд
    -
    Цахилгаан соронзон талбар

    - Цацрагт туяа

    - Агаарын бохирдол

    - Хүрээлэн буй орчин

    Дотоод шалтгаанууд

    - Нойрны дутагдал

    - Биеийн хөдөлгөөний дутагдал

    - Чанар элчгүй хоол хүнс

    - Энергийн дутагдал

    - Архи тамхины хэт хэрэглээ

    Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

    Эрүүл саруул байхын гол үндэс нь энергээ тэнцвэрт байдалд хадгалах явдал юм.

    Эрүүл мэндээ юуны өмнө гадаад, дотоод хүчин зүйлүүд болон хүрээлэн буй орчины хортой нөлөөллөөс хамгаалах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн та өөрийн биед шаардлагатай энергийг хуримтлуулснаар таны бие өөрөө өөрийгөө тэнцвэрт байдалд оруулж эд эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн түвшиндээ ордог.

    Бидний бие 72000 орчим нервийг холбосон 60 гаруй тэрбум эсээс тогтдог ба бидний биеийн мэдээллийн систем нь бүхэлдээ цахилгаан соронзон талбарын энергээс хамаарч байдаг. Үүнгүйгээр амьдрал гэж үгүй, түүнчлэн эрүүл мэнд ч үгүй юм.

    Амегагийн био энергийн бүтээгдэхүүнүүд танд

    Илүү их амьдрах хүч чадал, цог золбоо хийморийг бэлэглэнэ.

    Эртний соронзонгийн эмчилгээг орчин үеийн инфра улаан туяаны технологитой хослуулснаар танд эрүүл мэндийн дараах үр шимийг өгөх болно. Үүнд

    - Биеийн хасах ионыг идэвхжүүлснээр цусны эргэлтийг сайжруулна.

    - Бидний хүрээлэн буй хиймэл хортой орчиноос бидэнд халдаж байдаг нэмэх ионы довтолгооноос хамгаална.

    - Биеэс гадагшлах бүхий л сувгаар хорыг гадагшлуулна.

    - Бодисын солилцоог идэвхжүүлж энергийн түвшинг нэмэгдүүлнэ.

    - Биеийн тэнцвэрт байдлыг сэргээнэ.

    Амега соронзон нь дэлхийд ховор олдоцтой 3000 гауссын агууламжтай байгалийн Неодюмиюм соронз (Neodymium magnets) юм. Энэхүү төрлийн соронз нь хэмжээний хувьд өөрөөсөө хэд дахин илүү төмрийн хольцтой соронзыг татах чадвартай. Тиймээс ч энэ соронзыг дэлхийд хамгийн ховор бөгөөд хамгийн хүчтэйд тооцдог.

    Хамгийн чухал нь Амегагийн соронзонууд нь хасах цэнэгээрээ (Өмнөд туйлын дагуу) арьсанд шүргэхээр байршуулагдсан байдаг ба ингэснээр хүний цусны эсүүд хасах цэнэгээр цэнэглэгдэж яг л хоёр туйл бие биенээ түлхэлцдэгийн адил соронзонгууд цусны эсүүдийг түлхэлцэх хөдөлгөөнд оруулснаар цусны эргэлтийг сайжруулна.

    Амегагийн инфра улаан туяа (Хүний нүдэнд үл үзэгдэх инфра улаан туяаны энергийн долгион нь хүний биед нэвтрэн орж аажмаар биеийн гадаргын дулааныг нэмэгдүүлж бие организмын үндсэн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

    Амегагийн Германиюм бөмбөлөг болон нунтаг нь 99,9%-ийн цэвэр агууламжтай бөгөөд 32 градусаас доошгүй хэмд инфра улаан туяаг өдөөж ялгаруулдаг энэ нь энземийн болон бодисын солилцооны үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Инфра улаан туяаны дулаан ялгаруулалт нь илүүдэл харвин, өөх тос, хаванг хөөж таргыг бууруулан илүүдэл зүйлсийг гадагшлуулна.

    Жич анхааруулга: Хүн бүрийн бие организм энергийн түвшин бүр тухайн хүний биеийн байдал, цусны төрөл, наснаас хамааран харилцан адилгүй байдаг тул хийгдэж буй туршилтууд бүх хүнд харилцан адилгүй нөлөөлдөгийг анхаар.

    Энэхүү бүтээгдэхүүнүүд нь хүний биеийг шууд эмчилэхэд зориулагдаагүй болно.


    Your Upper Menu Here

    Subscribe