Tuesday, October 19, 2010

Дэлхийн саятан алдарт лекторч Брайн Трэйси

  • Tuesday, October 19, 2010
  • amega
  • Share

  • Амега Глобал компани нь тун ойрын үед буюу 2-3 жилийн дотор дэлхийн нэг номерын глобал компани болох төлөвтэй. Учир нь та бүхэнд хэнд ч байхгүй тэрхүү өндөр технологийн нууц байна.

    1. Амега бол хамгийн зөв компани юм
    2. Амегад хамгийн гайхамшигтай бүтээгдэхүүнүүд бий
    3. Амегад энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай эерэг хүмүүс цугласан
    4. Амегад хамгийн гайхалтай амжилтанд хүргэх бизнесийн боломж байна.
    5. Амега яг цаг үетэйгээ зохицон Хүн төрөлхтөний болоод дэлхийн сайн сайхны төлөө гарч ирсэн гайхамшигт бурханы бэлэг гэсэн 5 тодорхойлолтыг гаргажээ.

    Брайн Трэйси бол мэргэжлийн лекторч, нийтлэлч, сурган хүмүүжүүлэгч, зөвлөгч бөгөөд Калифорний Солана Биич хэмээх хотод байрладаг сургалт, зөвлөмжийн Brain Tracy International фирмийг удирддаг.

    Тэрээр өөрөө ажиллаж, мөнгө хийдэг саятан юм. Тэр амьдралын туршид хүнд бэрх замыг туулсан бөгөөд тэр бүү хэл арван жилийн сургуулиасаа гарч, амьдрахын тулд төрөл бүрийн хар ажил хүртэл хийж, үнээний ферм дээр хүртэл өвс хураадаг ажил хийдэг байжээ.

    25 орчим насандаа Брайн худалдааны менежер бол бизнесийн алдар хүндийн шатаар өгсөх замаа засч эхэлсэн бөгөөд жилээс жилд өөрийн эрж хайж байсан олон арга, ухааныг судалж хэрэглэсээн 265 сая долларын орлоготой барилгын компаниа босгож байсан түүхтэй.

    30 насандаа Канадын Альберт хотод Их сургуульд элсэн орж, эдийн засаг бизнесийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Гэсэн хэдий ч хармаа хоосон хэвээрээ л байжээ. Гэхдээ нэгэн зүйлийг маш сайн мэдэж авсан. Амьдралдаа том амжилтанд хүрье гэвэл та онцгой өвөрмөц шинжийн хүн болох ёстой. Олонхийн дээр гарахын тулд өөрийгөө дундаж хүнд байдаггүй тийм чадвар, шинж чанарыг өөрөө өөртөө бий болгож, түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй.

    Ингээд нөр их хөдөлмөр, өөрийн хичээл зүтгэл, итгэл үнэмшилийн ачаар 1981 оноос эхлэн амжилт олох өөрийн зарчмыг боловсруулан түүнийгээ Америк даяар түгээж эхэлснээс хойш одоог хүртэл түүний лекц, яриа семинар, илтгэл, аудио, видео хичээлүүд дэлхийн 20 хэл дээр орчуулагдан 38 оронд тархсан байдаг.

    Түүний амьдралдаа барьдаг бас бусдад сургадаг онцгой итгэл үнэмшил бол тэрээр Хүн бүр өөрөө ашиглаж амжаагүй агуу их чадвартай гэдэгт бат итгэдэг.

    Брайн мэргэжлийнхээ чиглэлийн дагуу 23 орны олон сая хүмүүст лекц уншиж санал бодлоо хуваалцсан байдаг бөгөөд тэрээр 500 гаруй корпораци түүнийг зөвлөхөөрөө ажиллуулдаг.

    Your Upper Menu Here

    Subscribe