Wednesday, August 11, 2010

Энерги гэж юу вэ?

  • Wednesday, August 11, 2010
  • amega
  • Share
  • Энерги оргүй хоосноос үүсдэггүй

    Энерги нэг биеэс нөгөө биед шилждэг

    Энерги усдаж үгүй болдоггүй


    Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм.Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байна. Бодис, эд эс, атом молекул бүр энергитэй.амьд бүхэн амьсгалж ,хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгалтай шууд харьцдаг бол амьгүй буюу хөдөлгөөнгүй орших бүхэн нь өөрийн гэсэн дотоод бодисын энергээр байгалтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх махбодь төдий биш юм.Эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог.Эрүүл биед амьдралыг тэтгэгч энерги чөлөөтэй урсаж амьдрах хүчийг өгдөг.Амьдралын энергийн их нөөцийг байгаль бидэнд өгдөг.Юу юунаас илүү нэгэн чухал үзэгдэл бол хүмүүсийн хоорондын био энергийн солилцоо юм.Хүмүүс бид бие биенээ илж таалах, зодож цохих, гар барих зэрэг физик үйлдэл хийгээгүй ч био энергийн солилцоонд байнга орж байдаг.энергийн энэхүү солилцоо нь хүнд байгалаас хайралсан асар их давуу тал,нөөц бололцоо юм.Энэ нь бүхнийг удирдах эзэмдэх боломжийг олгож байна.Харааны(энерги) хүчээр нөгөө хүний энергийн биеийг эвдэх, эсвэл зайнаас энергийн хүчээр эмчлэн эдгэрүүлэх нь энергийн амьдрал дахь илрэл юм.Харин хүн өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчилөх, мөн чанараа ойлгох боломжтой болох юм.

    Шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн сүүлийн хэдэн арван жил хүн орчлон ертөнц,дэлхийн мэдэх мэдэхгүй бүх бодисыг “матер” хэмээх нэгэн үгээр тодорхойлох болсонюм.Хүн дуран авай шагайвраар хараад л орчлон ертөнцийн хязгааргүйд итгэж маш жижигхэн орон зайд ч матер буйг нээжээ.

    Матерын энэ үй олон төрөл нь өөрийн гэсэн өвөрмөц амьдарлаар амьдарч, янз бүрийн хөдөлгөөнд оролцож, бие биетэйгээ харилцан нөлөөлцдөг болохыг хүмүүс яваандаа мэджээ.Энэ бүх матер нь Нүдэнд үл үзэгдэх,үл баригдах, тэгсэн атлаа хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлдэг, бүтцийн хүчээр гүйцэтгэдэг болох нь батлагджээ.

    Энэ тодорхойгүй зүйл нь материйн янз бүрийн хэлбэрүүдийг амьдруулж харилцан нөлөөнд оруулдаг ба түүнийг хүмүүс энерги(эрчим хүч) гэж нэрлэжээ.орчлон ертөнц бол энергээр дүүрэн та бидний мэдэх цахилгаан энерги,химийн энерги, механик энерги, физик энерги, гэрлийн энерги, дулааны энерги, ухамсарын энерги, сэтгэлийн энерги гэх мэт.Энэ бүх энерги нэгдэл холбоотой Хүнд энэ бүх энергийн нэгдэл холбоо явж байдаг.

    Ургамлын энерги:Ургамал нь энерги нөөцөлж энерги ялгаруулдаг.хүн хүчилтөрөгчөөр амьсгалдаг.Ногоон ургамал нүүрстөрөгчийн хийг шингээж хүчилтөрөгч ялгаруулсанаар агаарийг хүчилтөрөгчөөр баяжуулж амьд биеийн амьсгалах хүчилтөрөгчийн нөөцийг хэвийн хэмжээнд байлгана.

    Ургамал орчлон ертөнцийн төв болох нарнаас энерги аваад цааш нь амьд бүхэнд зориулан энерги боловсруулан гаргах үйлдвэр болдог байна.Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол, бидний биеэс ургамал хоол хүнсээр дамжуулан энерги бий болгож байдаг.Тэгэхээр цөлжиж, экологийн тэнцвэр алдаж буй өнөө үед байгалдаа ойртох үүднээс тасалгаандаа цэцэг тарих нь зөв юм.

    Your Upper Menu Here

    Subscribe