Friday, January 14, 2011
ЭНЕРГИ БА ДАЛД ЕРТӨНЦИЙН НУУЦ
Джелкибаева Газиза Магизовна
Агуу зөн билэгчдийн эх орон Казакстан улсын судлаач эрдэмтэн, Химич, Астрологич, Онто-сэтгэл зүйч, Трансцендентал бясалгал (Дээд оюун ухааны буюу Чанадаас Халих Бясалгал)-ын мастер багш “Энерги ба далд ертөнцийн нууц” сэдэвт сонирхолтой лекцийг толилуулахаар бидний урилгаар Монголд айлчлан ирлээ.
Газиза Магизовна нь олон оронд энерги, далд ертөнц, бясалгал, материаллаг хийгээд оюун санааны хөгжил, баялагыг хэрхэн бий болгох, татах хүчийг хэрхэн өөртөө хуримтлуулах талаар лекцийг олны хүртээл болгож олон зуун хүний хувь заяанд цоо шинэ эргэлтийг хийсэн бөгөөд түүний 5000 орчим шавь нар дэлхийн өнцөг булан бүрт бясалгалыг түгээн дэлгэрүүлж байна.
Трансцендентал бясалгал гэж юу вэ? (TM)
1950-иад оноос дэлхийн хэмжээнд хөгжиж эхэлсэн түүхтэй. Энэхүү бясалгалын арга техникийг Махариша Иог үндэслэн хөгжүүлж, өнөөдөр дэлхийд хамгийн нэр хүндтэй Их сургуулиуд болох Харвард, Кембридж, Иэелийн Их сургуулиудын дэргэд Трансцендентал бясалгалын судалгааны лабораториуд ажиллаж. эдгээр сургуулиудын доктор, профессор багш оюутан сурагчид тогтмол хийдэг өдөр тутмын бясалгал болжээ. Тэрчлэн Махариша-ийн Их сургууль АНУ-ын Иова муж улсын Fairfield хотод байдаг.
Энэ бясалгалын гол онцлог нь нууц тарнийн хүчээр буюу мантра уншин богино хугацаанд төвлөрлийг олж хормын төдийд бодлын чанадын хязгаараасаа халин гарч, баялагийн эх булагтаа хүрэн хязгааргүй эрч хүч, хурц ухаан, бүтээн туурвих чадвараа нээн ашиглах оюуны арга билэг юм.
Оюуны хэт ачааллаа суллаж, бие махбодын гүн ядаргааг тайлан стрессээс ангижруулах, шу-ы 600 гаруй судалгаагаар баталгаажсан, энгийн хялбар оюуны арга дасгал болох Чанадаас Халих Бясалгал. Тогтмол хичээллэсний ачаар хүн бүр өөрсдийн баруун зүүн тархиа зэрэг ажиллуулах чадамжийг эзэмшдэгээрээ аугаа гайхамшигтай юм.
Transcendental Meditation (TM) буюу Бодлын Чанадаас Халих Бясалгалыг хийснээр:
Нэг сурсан бол насан туршдаа хийж амьдралын бүх хүрээндээ дэвшин хөгжих боломжтой мөнгөөр үнэлшгүй асар их үнэ цэнэтэй мэдлэг юм.
Газиза Магизовна нь олон оронд энерги, далд ертөнц, бясалгал, материаллаг хийгээд оюун санааны хөгжил, баялагыг хэрхэн бий болгох, татах хүчийг хэрхэн өөртөө хуримтлуулах талаар лекцийг олны хүртээл болгож олон зуун хүний хувь заяанд цоо шинэ эргэлтийг хийсэн бөгөөд түүний 5000 орчим шавь нар дэлхийн өнцөг булан бүрт бясалгалыг түгээн дэлгэрүүлж байна.
Лекц: 2011 оны 01 дүгээр сарын 23-ны Ням гаригт
15:00 цагаас МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд болно.
15:00 цагаас МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд болно.
Трансцендентал бясалгал гэж юу вэ? (TM)
Энэ бясалгалын гол онцлог нь нууц тарнийн хүчээр буюу мантра уншин богино хугацаанд төвлөрлийг олж хормын төдийд бодлын чанадын хязгаараасаа халин гарч, баялагийн эх булагтаа хүрэн хязгааргүй эрч хүч, хурц ухаан, бүтээн туурвих чадвараа нээн ашиглах оюуны арга билэг юм.
Оюуны хэт ачааллаа суллаж, бие махбодын гүн ядаргааг тайлан стрессээс ангижруулах, шу-ы 600 гаруй судалгаагаар баталгаажсан, энгийн хялбар оюуны арга дасгал болох Чанадаас Халих Бясалгал. Тогтмол хичээллэсний ачаар хүн бүр өөрсдийн баруун зүүн тархиа зэрэг ажиллуулах чадамжийг эзэмшдэгээрээ аугаа гайхамшигтай юм.
Transcendental Meditation (TM) буюу Бодлын Чанадаас Халих Бясалгалыг хийснээр:
- Сэтгэл амгалан болж, зан байдлын сул талууд засарч, өөртөө итгэлтэй, баяр жаргалтай болно.
- Ухаан саруулсаж, эрч хүч нэмэгдэн, бүтээлч оюунаа нээн ашиглана,
- Богино хугацаанд төвлөрч сурна
- Эрүүл мэнд сайжирч, залуужина.
- Мөн архи, тамхи мэтийн хорт зуршлаасаа аяндаа сална.
- Өглөө оройдоо 2 удаа 20 минут хийнэ.
- Олон нийтийн газар, автобус унаа, машин, галт тэрэг, гэрт, гадаа хаана ч бясалгалаа хийж болдогоороо онцлогтой.
- Элдэв хорио, баримтлах зүйл байдаггүй учраас цагаан хоол идэх, өдрийн дэглэмээ өөрчлөх шаардлага гарахгүй.
- Бодлын чанадаас халих оюун санааны дээд бясалгал буюу Трансцендентал бясалгалаар хичээллэх нь ямар ч үйл хийгээд бусад төрлийн бясалгал, шашин шүтлэг, зан заншилд харшилдаггүй.
Нэг сурсан бол насан туршдаа хийж амьдралын бүх хүрээндээ дэвшин хөгжих боломжтой мөнгөөр үнэлшгүй асар их үнэ цэнэтэй мэдлэг юм.