Tuesday, October 19, 2010
ТЭРБУМТАНГУУДЫН АМЖИЛТЫН НУУЦ
1. Агуу ихийг мөрөөд
Агуу ихийг мөрөөд. Зөвхөн хүчиндээ итгэсэн агуу их мөрөөдөл л хүмүүсийн сэтгэлийг, оюун санааг хөдөлгөж чадна.
2. Тодорхой чиглэсэн мэдрэмжтэй ажиллах
Тодорхой зорилготой хүн хамгийн бэрх, бартаатай замаар ч урагшилж чадна. Харин ямар ч зорилгогүй хүн шулуун, дардан замаарч урагшилж чадахгүй.
3. Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бод.
Би бол өөрийнхөө сэтгэл зүрх хэмээх хөлөг онгоцны ахмад юм. Би бас өөрийнхөө хувь заяаны эзэн билээ.
4. Өөрийнхөө хүсч дурлаж байгаа зүйлээ хий.
Та үнэхээр хүсч, дурлаж байгаа зүйлээ хийж эхэлбэл, амьдралдаа өөрийгөө дахин засч, залруулна гэж хэзээ ч цагаа үрэхгүй.
Таны амьдралын мөн чанар нь амьдралын үйл ажиллагааны ямар талбарыг сонгосноос үл хамааран төгөлдөр эрхэм, сайн сайхны туйл руу өөрийгөө хэдийчинээ их гүнзгий зориулсанаар тодорхойлогдох болно.
6. Илүү удаан, илүү шаргуу ажилла.
Би хэдий чинээ их шаргуу ажиллана тэр чигээрээ аз жаргалтай болдог.
7. Амьдралынхаа туршид суралцахаа бүү зогсоо, Тасралтгүй суралц
Тасралтгүй суралцах нь аль ч салбарт Амжилт олох хамгийн наад захын шаардлага юм.
8. Эхлээд өөрөө өөртөө төл
Хөдөлмөрлөж олсон мөнгөнийхөө нэг хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Хэрэв та мөнгөө хэмнэж чадахгүй бол таны сүр жавхлангийн буюу цог хийморийн үр хэзээ ч соёолохгүй.
9. Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал.
Хэрэв та өөрийнхөө үйл хэргийн оргилд нь гарах юм бол таныг ажил үйлсээрээ хурдан урагшилж, их мөнгөтэй болоход чинь юу ч саад болж чадахгүй.
10. Бусдад үйлчилэхэд өөрийгөө зориул.
Бусад хүмүүсийн хүсч байгаа зүйлийг олж авахд нь хангалттай туслаж чадвал, та амьдралдаа юу хүссэнээ бүгдийг авч чадна.
11. Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд.
Ямар нэгэн баялагийн, ямар нэг амжилтын, ямар нэгэн материаллаг байдлын, бүх агуу их нээлтийн, зохион бүтээлтийн мөн тэрчлэн бүх амжилт ололтын хамгийн анхдагч эх үүсвэр нь ухаан бодол юм.
12. Өөрийнхөө хамгийн сайн гэсэн төсөөллөө тодорхойлж, тодорхой зорилготойгоор түүн дээрээ төвлөрөн ажилла.
Хоёрдмол санаатай хүн өөрийнхөө бүх замын турш туйлбаргүй бас итгэлгүй байдаг. ..... Чиний гар чинь үүнийг хийе л гэсэн бол түүнийгээ хий.
13. Өөрийгөө хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгон хүмүүжүүл.
Өөрийнхөө ажлыг өөрөө л хий, тэгэхдээ зөвхөн өөрийнхөө ажлыг биш түүнээс арай илүүг хий. Үүгээрээ та өөрийнхөө өгөөмөрийг харуулах болно. Юу гэвэл энэ нэмж хийсэн багахан ажил нь ихэнх тохиолдолд нөгөө хийх гэснээс илүү бүтээлч, үр дүнтэй зүйл болдог.
14. Оргилоос оргилд авирахад хэзээ ч бэлэн бай.
Ялалт хааяа ирдэггүй
Харин ялалт байнга ирэх ёстой.
15. Хийж буй бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо.
Танд таалагдах, эс таалагдахаас үл хамааран өөрийнхөө хийх гэж байгаа ажлаа та хийх ёстой хэмээн өөрийгөө албадан шаарддаг чадварыг өөрийн сахилга бат гэдэг.
16. Өөрийнхөө төрөлхийн бүтээлч чадамжаа бүү саармагжуул.
Дүрслэн бодох нь бодит зүйлээс илүү чухал.
17. Хандлага сайтай, таарамжтай хүмүүстэй нийлж ажилла.
Таван жилийн дараа та уулзсан хүмүүс, уншсан номоо үл тооцвол яг өнөөдрийнх шигээ тийм хүн хэвээрэй байна.
18. Өөрийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаар.
Аз жаргалын түлхүүр бол эрүүл биед орших саруул ухаан санаа юм.
19. Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай.
Шийдэмгий байдал - Энэ бол хүний дур хүслийг сэрээх уриа дуудлага юм.
20. Амжилтгүй, бүтэмжгүй болох хувилбарыг хэзээ ч бүү зөвшөөр.
Байгаль эх ялагдлыг мэддэггүй.
Байгаль эх ялалтыг ямагт дэмждэг
Ийм учир та зөвхөн ялах л үүрэгтэй.
21. Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул
Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогыг юу ч орлож чадахгүй. Авьяас түүнийг орлож чадахгүй, авьяастай бүтэлгүйчүүдээс илүү ердийн зүйл гэж байдаггүй. Мөн тэрчлэн суу билиг түүнийг орлож чадахгүй, ямар ч амжилтгүй хоосон суу билэг бараг зүйр үг рүү орчихдог. Боловсрол мөн түүнийг орлож чадахгүй. Дэлхий ертөнц боловсролтой тэрслүү этгээдүүдээр дүүрэн байна. Зөвхөн хамгийг чадагч шаргуу зан, цөхрөлтгүй оролдлого, шийдэмгийн байдал үнэнхүү чухал.
Жич: Эдгээр 21 зарчимыг Саятны амжилтанд хүрэх 21 нууц номоос авав.
Энэхүү номыг орчуулан хүсэл мөрөөдөлтэй хүмүүст урам өгч буй эрхэм орчуулагч хүн Цэдэвсүрэнгийн Донзойд гүнээ талархалаа.

Марк Аврелий - Эртний Римийн эзэн хаан, агуу их сэтгэгч
2. Тодорхой чиглэсэн мэдрэмжтэй ажиллах
Тодорхой зорилготой хүн хамгийн бэрх, бартаатай замаар ч урагшилж чадна. Харин ямар ч зорилгогүй хүн шулуун, дардан замаарч урагшилж чадахгүй.
Томас Карлэйл - Английн нийтлэлч, түүхч, философич
3. Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бод.
Би бол өөрийнхөө сэтгэл зүрх хэмээх хөлөг онгоцны ахмад юм. Би бас өөрийнхөө хувь заяаны эзэн билээ.
Уильям Хэнли Эрнст
Английн Их сэтгэгч Бичгийн хүмүүн
Английн Их сэтгэгч Бичгийн хүмүүн
4. Өөрийнхөө хүсч дурлаж байгаа зүйлээ хий.
Та үнэхээр хүсч, дурлаж байгаа зүйлээ хийж эхэлбэл, амьдралдаа өөрийгөө дахин засч, залруулна гэж хэзээ ч цагаа үрэхгүй.
Брайн Трэйси
Агуу илтгэгч
5. Өөрийгөө шилдэг сайн болгоход зориул. Агуу илтгэгч
Таны амьдралын мөн чанар нь амьдралын үйл ажиллагааны ямар талбарыг сонгосноос үл хамааран төгөлдөр эрхэм, сайн сайхны туйл руу өөрийгөө хэдийчинээ их гүнзгий зориулсанаар тодорхойлогдох болно.
Винс Ломбарди - Америкийн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн их амжилт гаргасан дасгалжуулагчдын нэг. Түүний дасгалжуулсан баг бүх тоглолтынхоо 74 хувьд нь ялалт байгуулсан.
6. Илүү удаан, илүү шаргуу ажилла.
Би хэдий чинээ их шаргуу ажиллана тэр чигээрээ аз жаргалтай болдог.
Жэймс Тёрбэр Гровэр
Америкийн шог зохиолч
Америкийн шог зохиолч
7. Амьдралынхаа туршид суралцахаа бүү зогсоо, Тасралтгүй суралц
Тасралтгүй суралцах нь аль ч салбарт Амжилт олох хамгийн наад захын шаардлага юм.
Дэннис Уйтли
8. Эхлээд өөрөө өөртөө төл
Хөдөлмөрлөж олсон мөнгөнийхөө нэг хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Хэрэв та мөнгөө хэмнэж чадахгүй бол таны сүр жавхлангийн буюу цог хийморийн үр хэзээ ч соёолохгүй.
Клэмент Стөүн
9. Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал.
Хэрэв та өөрийнхөө үйл хэргийн оргилд нь гарах юм бол таныг ажил үйлсээрээ хурдан урагшилж, их мөнгөтэй болоход чинь юу ч саад болж чадахгүй.
Дэн Кеннеди
10. Бусдад үйлчилэхэд өөрийгөө зориул.
Бусад хүмүүсийн хүсч байгаа зүйлийг олж авахд нь хангалттай туслаж чадвал, та амьдралдаа юу хүссэнээ бүгдийг авч чадна.
Зиг Зиглар - Америкийн нэрт зохиолч, уран илтгэгч
11. Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд.
Ямар нэгэн баялагийн, ямар нэг амжилтын, ямар нэгэн материаллаг байдлын, бүх агуу их нээлтийн, зохион бүтээлтийн мөн тэрчлэн бүх амжилт ололтын хамгийн анхдагч эх үүсвэр нь ухаан бодол юм.
Клод М. Бристол
12. Өөрийнхөө хамгийн сайн гэсэн төсөөллөө тодорхойлж, тодорхой зорилготойгоор түүн дээрээ төвлөрөн ажилла.
Хоёрдмол санаатай хүн өөрийнхөө бүх замын турш туйлбаргүй бас итгэлгүй байдаг. ..... Чиний гар чинь үүнийг хийе л гэсэн бол түүнийгээ хий.
Ном айлдагч Иаковын илгээмжийн шинэ гэрээс бичиг
13. Өөрийгөө хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгон хүмүүжүүл.
Өөрийнхөө ажлыг өөрөө л хий, тэгэхдээ зөвхөн өөрийнхөө ажлыг биш түүнээс арай илүүг хий. Үүгээрээ та өөрийнхөө өгөөмөрийг харуулах болно. Юу гэвэл энэ нэмж хийсэн багахан ажил нь ихэнх тохиолдолд нөгөө хийх гэснээс илүү бүтээлч, үр дүнтэй зүйл болдог.
Дин Бригс
14. Оргилоос оргилд авирахад хэзээ ч бэлэн бай.
Ялалт хааяа ирдэггүй
Харин ялалт байнга ирэх ёстой.
Винс Ломбард
15. Хийж буй бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо.
Танд таалагдах, эс таалагдахаас үл хамааран өөрийнхөө хийх гэж байгаа ажлаа та хийх ёстой хэмээн өөрийгөө албадан шаарддаг чадварыг өөрийн сахилга бат гэдэг.
Элберт Хаббард - Америкийн ёс суртахуун эх оронч үзлийг баримталдаг зохиолч
16. Өөрийнхөө төрөлхийн бүтээлч чадамжаа бүү саармагжуул.
Дүрслэн бодох нь бодит зүйлээс илүү чухал.
Альбэрт Эйнштейн
17. Хандлага сайтай, таарамжтай хүмүүстэй нийлж ажилла.
Таван жилийн дараа та уулзсан хүмүүс, уншсан номоо үл тооцвол яг өнөөдрийнх шигээ тийм хүн хэвээрэй байна.
Чарли Жонс
18. Өөрийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаар.
Аз жаргалын түлхүүр бол эрүүл биед орших саруул ухаан санаа юм.
Теодер Рузвельт
АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч
АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч
19. Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай.
Шийдэмгий байдал - Энэ бол хүний дур хүслийг сэрээх уриа дуудлага юм.
Энтонни Робинс
20. Амжилтгүй, бүтэмжгүй болох хувилбарыг хэзээ ч бүү зөвшөөр.
Байгаль эх ялагдлыг мэддэггүй.
Байгаль эх ялалтыг ямагт дэмждэг
Ийм учир та зөвхөн ялах л үүрэгтэй.
О Мандино
21. Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул
Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогыг юу ч орлож чадахгүй. Авьяас түүнийг орлож чадахгүй, авьяастай бүтэлгүйчүүдээс илүү ердийн зүйл гэж байдаггүй. Мөн тэрчлэн суу билиг түүнийг орлож чадахгүй, ямар ч амжилтгүй хоосон суу билэг бараг зүйр үг рүү орчихдог. Боловсрол мөн түүнийг орлож чадахгүй. Дэлхий ертөнц боловсролтой тэрслүү этгээдүүдээр дүүрэн байна. Зөвхөн хамгийг чадагч шаргуу зан, цөхрөлтгүй оролдлого, шийдэмгийн байдал үнэнхүү чухал.
Калвин Кулиж
АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч