Thursday, October 7, 2010

Энерги - бидний амьдралд

  • Thursday, October 7, 2010
  • amega
  • Share
  • Та бүхэнд илүү ойлгомжтой байх дараах мэдээллийг бас өөрийнхөө бодлыг хуваалцая гэж бодлоо. Ер нь энерги гэж юу вэ? Хүмүүс маш олон янзаар ойлгодог бас ерөнхийд нь мэдээд байдаг, үнэн хэрэгтээ тэр бүр бүрэн мэддэггүй. Хэрвээ хүмүүс энергийн хувьслын хуулийн тухай бүрэн мэддэгссэн бол ил бөгөөд далд ертөнц хүмүүний амьдралын бүхий л нууцыг мэдэх байсан биз ээ.

    Азаар өнөөдөр дэлхий ертөнц хүмүүний амьдралын хэв маяг илүү сайн сайхан тал руу хэвийж эхэлж байгаа энэ цагт дэлхийн олон олон агуу гэгээрсэн багш нар хийгээд мастерууд, тэрчлэн үүнийг өнөөгийн хүн төрөлхтөнд ойлгуулахад бодит хэлбэрээр нь баталж буй эрдэмтдийн ачаар энэ талбарын мэдлэг маань өдөр цагаар улам бүр баяжсаар байгаа билээ.

    Тиймээ та ч гэсэн магадгүй 2-3 жил түүнээс өмнө энерги гэхээр аан бясалгал уу гэж ойлгодог байсан цаг тун саяхан байхаа.

    За ингээд маш олон удирдтгал үггүйгээр шууд нэгэн зүйлээс эхлэе. Ер нь та өөрийгөө хэн бэ гэдгээ хэр сайн мэддэг вэ?

    Миний нэр .......... Аав ээж маань ......... хүмүүс бий. Одоо бол би ........ боловсролтой, мэдлэгтэй............... магадгүй өөрийн салбартаа тэргүүлж явдаг...................... ,, ийм зүйлд дуртай .................тийм ч зүйлд дургүй.............. ингээд л эндээс нэг БИ гэдэг хүн босоод ирдэг.

    Би нэгэн зүйлийг саяхнаас маш гүн ойлгосон юм. Тэр нь БИ бол гэрэл юм байна гэж, гэхдээ маш гоё солонгын долоон өнгө шиг байх ёстой юм байна гэж, тэгэхээр бидний цацруулж буй гэрлийн өнгөнөөс хамаарч бидний өнөөгийн амьдрал байгалийн хуулийн дагуу шийдэгдэж байдаг юм байна аа гэж.

    Мэдээж хүн бүр би ер нь ямар өнгө давамгайлсан гэрэл юм болоо гэж бодож байгаа байхаа тийм үү. Та өөрөө үүнийгээ маш сайн мэдэж байгаа. Учир нь эдгээр гэрлийн өнгөнөөс хамаарч бидний бодол санаа, үг хэл, үйл хэрэг дагалдаж байдаг. Төсөөлөөд үзье л дээ. Таны өнгө гэгээн цагаан байна гээд бодоход шууд л сайн сайхан, бурханлаг зүйл бодогдож байгаа биз дээ. Эсвэл та хар өнгө байна гээд төсөөлөхөд шууд л ямарваа нэг бэрхшээл, эсвэл стресс өвчин зовлон мэт төсөөлөгдөж байна уу?

    Тэгэхээр та ямар өнгө давамгайлсан хүн бэ гэдгээ мэдэх хэрэгтэй болж байгаа биз. Энэ талаар мэдэхийг хүсвэл та эхлээд Хүрд буюу энергийн урсгалын төв цэгүүдийн талаар хэдэн зүйлийг мэдэх нь туйлын чухал юм.

    Ингээд энэ талаар манай блог дээр буй Амега 14 хичээлийн Чакра буюу хүрд хэсгийг татаж аваад уншаарай.

    Дашрамд хэлэхэд та зүгээр л нүдээ аниад хоёр хөмсөгний хооронд орших мэлмий хүрд рүү гээ сайн тогтоод хараарай. Тэнд ямар өнгө давамгайлж байна? Тэнд цагаан цайвар, эсвэл улаан, ногоон, нил ягаан, шар ер нь солонгын долоон өнгө ээлжилэн байвал та хэвийн цог золбоолог байнаа гэж, харин нил ягаан буюу чернилэн ягаан гүн өнгө давамгайлбал энэ хүрдний үйл ажиллагаа хэвийн бөгөөд дотоод сэрэл мэдрэхүй буюу далд ертөнцийг таних хийгээд зөв совингийн мэдрэмж тань маш өндөр байна гэсэн үг. Харин харамсалтай нь хар бараан үүл эсвэл саарал өнгө харагдаад байвал та ерөнхийдөө сэтгэл санааны хямралтай хийгээд бие махбод чинь тавгүйтэж байгааг илтгэнэ. Ийм хар саарал өнгө давамгайлаад удвал таны ажил төрөл бүтэхгүй, уур уцаар ихтэй, дээрээс нь цог хийморь чинь холдох аюултай гэдгийг анхаарч өөрийн эрчимээ сэргээх арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй юм.

    За ингээд Таны өнөөдрийн ажил, үйлс гайхамшигтай эрчим хүчээр дүүрэн байж аз хийморьтой байх болтугай.

    Хүндэтгэсэн

    Амега Глобал

    Your Upper Menu Here

    Subscribe