Monday, August 9, 2010
"AMEGA GLOBAL " LLC
"AMEGA GLOBAL LLC" Bulding Wealth through Wellness
Амега глобал консерциумын ерөнхийлөгч ноён Эрик Банкс нь Англи улсад төрсөн ба автомашины инженер зохион бүтээгчийн мэргэжилтэй бөгөөд тэрээр ажлын гараагаа Bob-cock & Wilcox-д инженерээр эхэлж, дизайны инженерийн дээд боловсролыг дүүргэжээ. Хоёрхон жилийн дараа өөрийн хувийн компаниа инженер дизайны мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулан Ford Motor, Matthew Hall гэх мэт үндэстэн дамнасан аварга компаниудын төсөл дээр ажиллаж эхэлсэн ба санхүү, корпорацийн хуулийн чиглэлээр магистрын цолоо хамгаалж 27-хон насандаа санхүүгийн ертөнцөд алдаршин Швецариас гаралтай глобал хөрөнгө оруулалтын Баялагийн менежментийн фирмтэй нэгдсэн байна. Эрик гучаадхан насандаа өөрийн бизнес эрхлэх хүслээ даган хөрөнгийн зах зээлийн мэдээллээр дагнасан хэвлэлийн компаниа байгуулсаны хажуугаар Шотланд дах үл хөдлөх хөрөнгөө түшиглэн мэргэжлийн өндөр ур чадвартай, алдартай 12 дизайнертай хамтран барилгын хөгжлийн салбарт хүчээ үзэн хамгийн тансаг орон сууц, эдлэнгүүдийг барьдаг үл хөдлөх хөрөнгийн компаниа байгуулсан байна. Олон жилийн дараа тэрээр Дундад Ази руу бизнесээ хандуулан Сингапурт амьдарч Европ, Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан олон улсын банк, үл хөдлөх хөрөнгө, баялаг, үнэт цаасны менежмент, глобал сан зэрэгт хөрөнгө оруулалт хийн томоохон бизнесийн группээ байгуулжээ. Энэ олон жилийн хугацаанд Эрик санхүү болон баялагийн менежментийн салбарт асар өндөр нэр хүндийг олж авсан агуу удирдагч болж чадсан байна. Тийм ч учраас Амега Глобал компанийг олон улсын түвшинд тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулахад өөрийн хуримтлуулсан үлэмж туршлага, санхүүгийн асар их нөөц хөрөнгө нь тулгуур болж байдаг билээ.
Харин гүйцэтгэх захирал Арун Кемер нь 28 насандаа тэрбумтан болсноороо дэлхийд алдаршсан бөгөөд түүний зорилго нь: “Нэг сая "Амега"-чуудыг шинээр саятан болгох” билээ. Ноён Арун Кемер бол Амега Глобал компаний хөдөлгөгч хүч, цогцлоон бүтээгч, хязгааргүй их энергитэй, агуу жолоодогч билээ. Түүний амьдрал ядуу зүдүүгээс баян чинээлэгт хүрсэн түүхийг өгүүлэх бөгөөд, 24-хөн насандаа анх саятан болж байсан юм. Азийн эдийн засгийн хямралын үеэр бүхнээ алдсан боловч хэзээ ч бууж өгөн сөхөрдөггүй, шийдэмгий, өөртөө итгэлтэй зан чанар, өөрийн хүчин чармайлтаараа хоёрхон жилийн дотор алдсан бүхнээ дахин олж авч чадсан юм. Арун өөрийгөө "Хамгийн шилдэг хүн байж болох юм" гэсэн өөрийн төрөлхийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн улам бүр өөрийгөө хөгжүүлэн дэлхийн алдартай сургагч нар болох Антону Роббинс, Том Хопкинс, Харвеу Маккей, Жэй Абрахам, Рожер Давсон, Брайн Трасу зэрэг олон алдартнуудтай хамт мөр зэрэгцэн суралцаж байлаа.
Арун өөрийн гэсэн онцлог бүхий хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, итгэл үнэмшлээ олж авах, эрч хүчтэй удирдагч болгох олон төрлийн гайхамшигтай сургалтуудаараа алдартай билээ. Тэр Азийн Илтгэгчдийн Нийгэмлэгийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд энэхүү байгууллага нь АНУ-ын Үндэсний Илтгэгчдийн Нийгэмлэгийн гишүүн байгууллага билээ. Тэрээр мөн Сингапур дах Америкийн Нийгмийн Сургалт Хөгжлийн Нийгэмлэг гишүүн юм. Амьдралын өөр хэв маягийг бий болгох гэсэн хүмүүсийн төлөөх түүний сайхан сэтгэл, энэрэнгүй зан, шаргуу хөдөлмөр, агуу сэтгэлгээндээ тулгуурлан мөрөөдлийн компаниа байгуулсан нь энэхүү АМЕГА ГЛОБАЛ кампани юм. Тус компаниар дамжуулан аливаа эерэг өөрчлөлтийг эрэлхийлэгчид, амжилтын төлөө тэмцэгчид, түүнчлэн сайн сайхны төлөө зүтгэгч дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй мянга мянган хүмүүст эрүүл саруул байж, эд баялаийг бүтээж, аз жаргалд хүргэх гайхамшигтай арга замыг заан сургагч, хосгүй удирдагч билээ.
Түүний боловсруулсан олон лекц семинар, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх маркетингаар өнөөдөр бодит амьдрал дэр олон мянган хүн амжилтанд хүрчээ. Түүний бизнесийн арга барил, корпрацийн менежментийн сургалтын туршлага (тэрээр дэлхий даяар 225,000 гаруй хүнийг сургасан) болон удирдагчийн чадамж, хувийн эрч хүчтэй зан чанар нь Амега Глобал компанийг асар богино хугацаанд дэлхий дахинаа өндөр нэр хүндтэй компани болоход түлхэц болсон юм.
Аруны мөрөөдөл нь дэлхийн бүх хүмүүс Амегагийн гэр бүлийн гишүүн болж аз жаргалтай амьдралд хүрэн энэ ертөнцөд эв нэгдэл, сайн сайхан бүхэн ялан дэлхий ертөнц инээд баяслаар дүүрч, амжилтын хувьд наад зах нь нэг сая хүмүүнийг эрүүлжүүлэн нэг саятан Амегачуудыг төрүүлж гаргах явдал билээ. Тэр бол мөрөөдлийг жинхэнэ бодит болгогч үлгэр жишээ билээ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Амега глобал консерциумын санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ, маркетинг менежментээр дэлхийд алдаршсан мэргэжлийн, мэргэшсэн баг Одоогийн байдлаар дэлхийн 130 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулан 17 гаруй улсад албан ёсны төлөөлөгчийн газраа нээн 6000 гаруй STOCKISTS (мини склад хариуцагч)-ийг ажиллуулж байна.